Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон “Бадрах энэржи” компанийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн төлөөлөл БНФУ-ын “Орано майнинг” компанийн ерөнхийлөгч Кзавие Сан Мартан Тиетэй уулзжээ. Уг уулзалтаар тус компанийн төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ, санхүүгийн загварчлалын талаар ярилсэн байна.

“Орано майнинг” компаниас ирүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгасан санхүүгийн загварчлалын талаар болон Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгээс тавьсан саналын дагуу хийсэн загварын талаар тус компанийн төлөөлөгч Оливер Түмир тус тус танилцуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн зүгээс “Орано майнинг” компанийн ирүүлсэн санхүүгийн саналыг судлан үзэж саналаа яаралтай өгөхөөр тогтсон байна.