“Баавгай болохсон” кино Канад улсын Ванкүверийн олон улсын кино наадам болон Калгарийн олон улсын кино наадамд зэрэг шалгарчээ. Нээлт нь ч мөн зэрэг болохоор товлогджээ. Ванкүверийн кино наадамд есдүгээр сарын 28, 30-нд нээлтээ хийх бол Калгарийн олон улсын кино наадамд есдүгээр сарын 28, аравдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр болжээ.
Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” /If Only I Could Hibernate/ уран сайхны кино нь тавдугаар сард зохион байгуулагдсан 76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын “UN CERTAIN REGARD” төрөлд албан ёсоор нэр дэвшиж, олон улсад нээлтээ хийсэн билээ.