“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга Ж.Мэндбаяр болон “Хохирогчдын холбоо”-ны төлөөлөл өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд хадгаламж зээлийн хоршооны хохирогчдыг хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ талаар Ж.Мэндбаяр “Хадгаламж зээлийн хоршооны гэгдэх хэргийн улмаас 1200 гаруй хүн хохирч, хохирлоо барагдуулж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргасан. Зөвхөн хадгаламж эзэмшигчид төдийгүй тухайн үед хадгаламж зээлийн хоршоо ажиллуулж байсан иргэд хамтрах нь зүйтэй. Юуны түрүүнд иргэдийг хохиролгүй болгох хэрэгтэй байна. 2006 онд “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны байрыг маань дуудлагаар худалдсан. Энэ нь одоогийн Мөнгөн гүүр хувийн эмнэлгийн барилга. Тус объект зах зээлийн ханшаар 4.420 тэрбум төгрөгийн үнэлгээтай байтал 1.570 тэрбумаар худалдсан. Энэ мэтчилэн хууль бусаар алдсан хөрөнгөө эргэн нэхэмжилнэ. Ингээд өөрийн эд хөрөнгөө буцаан авч хадгаламж эзэмшигчдийнхээ хохирлыг барагдуулна” гэлээ.
Ж.Мэндбаяр хадгаламж зээлийн хоршооны асуудлаар 2006 онд шүүхээс 10 жилийн ял сонсч хоригдож байсан юм.