Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож буй бөгөөд өчигдөр эхэлсэн юм. Тус тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна. Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн төрөл морьт харвааны ДАШТ есдүгээр сарын 10-ныг дуустал “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт үргэлжилнэ.