Хэнтий аймгийн Биндэр суманд бүтээн босгосон "Их хуралдай цогцолбор"-ыг улсын комисс хүлээж авлаа. Хүлээж авах улсын коммис хуралдаж үүрэг даалгаварын биелэлт хангалттай хэмээн хүлээж авсан байна.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын хуудаснаа "1206 онд Монгол төрийн их хуралдай анх чуулж, их Монгол Улсыг тунхаглан, Чингис хааныг их эзэн хаанд өргөмжилсөн түүхэн газар болох Хэнтий аймгийн Биндэр суманд “Их хуралдай” цогцолбор баригдаж, ашиглалтад орлоо. Цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох гаргасан бөгөөд барилга нь тэнхлэгээрээ 21м-ийн диаметртэй хагас бөмбөрцөг хэлбэртэй, мөн хэмжээний зоорийн давхартай, Монгол гэрийн хэв шинжийг агуулжээ" хэмээн бичжээ.