Гэрэл зурагчдын сонирхон шимтдэг өвөрмөц төрөл болох шувуудын зургийн "Bird photographer-2023" шалгаруулалтын шилдэг бүтээлүүд тодорчээ. Энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 20,000 гаруй бүтээл өрсөлдсөнөөс АНУ-ын уран бүтээлч Жэк Жигийн "Эврээс нь бариарай" нэртэй бүтээл шалгарч 5,000 фунт стерлингийн шагнал хүртлээ.
Гэрэл зурагчин Жи энэхүү зургийг буулгасан тухайд "Үржлийн үед эм шонхор (Falco peregrinus) үүрээ хамгаалж ойртож буй бүх зүйл рүү дайрдаг. Дөрвөн жилийн турш би түүний бор хотон ( Pelecanus occidentalis ) руу дайрч буй мөчийг онож буулгах гэж хурд, самбаа сорьсон" гэлээ.