
Өчигдөр эх үрсийн баярын өдөр тохиосон. Энэ өдөр олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, ОУХМ Н.Түвшинбаярын төрсөн өдөр тохиодог. Тэгвэл тэдний гэр бүлд өчигдөр давхар баяр тохиолоо.

Аваргын гэргий Б.Оюунбилэг өчигдөр “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонг төрийн ордонд гардан авлаа. Аваргын гэргий Б.Оюунбилэг өнгөрсөн онд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. Ийнхүү аваргынх хоёр хүү, хоёр охинтой болж, гэргий нь алдарт эхийн одон гардан авлаа.