БШУЯ-наас багшийн цалин, нийгмийн баталгаа сэдвээр мэдээлэл өглөө. Мөн төсвийн тодотгол болон Засгийн газрын тогтоолын дараах үр нөлөөний талаар мэдээллээ.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Засгийн газрын есдүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор, гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээр түвшний нэгдүгээр индекст үнэлэгдсэн багшийг 50 хувийн урамшуулал авах боломжийг нээлээ. Ингэснээр 50 хувийн урамшуулал авч байгаа багшийн цалин 2 сая 600 мянган төгрөгөөс эхлэх боломж бий болж байна.
Боловсролын багц хуулийг УИХ-д өргөн барихдаа багш нарын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг тусгасан. Түүнчлэн 2022 онд Засгийн газрын 107 дугаар тогтоол батлагдаж, ЕБС-ийн багшийн цалингийн доод хэмжээ 1 сая 50 мянга болгож нэмэгдүүлсэн. Өмнө нь, 749 мянган төгрөг байсан. Мөн ТҮБД-д тав дугаар шатлалаар цалинжиж байсан багш нарын цалинг дээрх тогтоосон дүнгээс 5 хувиар нэмэгдүүлж тогтоох БШУ-ы сайдын тушаал гарсан.
Ингэснээр, ЕБС-ийн багшийн цалин 1 сая 50 мянган төгрөгөөс 1 сая 273 мянган төгрөг болж, цэцэрлэгийн багшийн цалин 1 сая 63 мянгаас 1 сая 337 мянган төгрөг болж нэмэгдсэн.
Түүнчлэн, багш нарын цалинг
Эдгээрээс гадна, багш нар
Нийт багш нарын талаас илүү хувь нь дээрх нэмэгдлүүдийг авч байгаа тооцоо судалгаа гарч байна.