Энэ хичээлийн жилээс эхлэн E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалга авахаар болжээ. Тодруулбал, оюутнууд автобусны картаа E-Mongolia системээр дамжуулан захиалах боломжтой юм. "Улаанбаатар Смарт Карт" ХХК-аас мэдээлж буйгаар системд захиалга авах хугацааг удахгүй нээх аж. Түүнчлэн 2023 оны гуравдугаар сард БШУЯ-наас оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг нэмж, 44 болгон нэмэгдүүлсэн байна.
Сонирхуулахад, 2023-2024 оны хичээлийн жилд их, дээд 65 дээд сургуульд 25,000 оюутан шинээр элсэн оржээ.