Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад жилд дунджаар 20 мянган хүүхэд элсдэг байна. Энэ жилийн тухайд 9 болон 12-р ангийн төгсөгчийн тоо нэмэгдсэн учраас элсэлт нэмэгдэх төлөвтэй байгааг холбогдох мэргэжилтнүүд онцоллоо. Түүнчлэн шинэ батлагдсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар "Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллеж" гэх нэршлийг "Мэргэжлийн боловсролын сургууль болон политехник коллеж" хэмээн өөрчилжээ.
Мөн ерөнхий эрдмийн агуулгад өөрчлөлт орсонтой холбоотойгоор өмнө нь 2.5 жилээр суралцаж төгсдөг байсан бол энэ жилийн элсэлтээс эхлээд гурван жилийн сургалтын хугацаатай болжээ.