Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ын 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, ОХУ-ын талаас ирж ажиллах багш нарт оршин суух зөвшөөрөл олгох, аюулгүй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Тус сургуульд элсэх сурагчдыг ямар нэгэн шалгалт, шалгаруулалтын дүнгээр бус хамран сургах тойргийн сурагчдаас эцэг эх, асран хамгаалагчдын саналыг харгалзах аж.