Өнөөдөр дэлхийн тамхины эсрэг өдөр тохиож байна. Энэ өдрийг 1988 оны тавдугаар сарын 31-нээс эхлэн тэмдэглэн иржээ. Анх 1988 оноос тамхи татах үзэгдлийг арилгах зорилгоор энэ өндрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд манай улсын хувьд “Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглоё” уриан доор тэмдэглэдэг.

Тамхи татсанаас болж төрөл бүрийн хавдар, халдварт өвчин , сахар, мэдрэл, дотор эрхтэн, уушги муудах гэх мэт маш олон өвчний суурь болдог тул ядаж энэ өдөр тамхи татахгүй байх зөвлөдөг байна.