"Монголчуудын өв соёлын Даншиг наадам- Хүрээ цам” энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Энэ жилийн Хүрээ цам Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах юм. Түүнчлэн даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.
