Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй. Үүнтэй холбоотойгоор 1000 багшийг АНУ-д бэлтгэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн байна. Түүнчлэн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэхийн тулд англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсчээ.

Улмаар англи хэлний хөтөлбөрийн шинэчлэл, багш нарыг сургах, АНУ-аас илүү олон багш нарыг Монголд авчрах хэлэлцээр хийв.