Доксури далайн хар салхины улмаас Хятадын зарим мужуудад үерийн гамшиг нүүрлээд байна. Нийслэл Бээжин хотод гэхэд л хоёр хүн амиа алдаж, 31 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Бээжин хотын ойр орчмын газруудад бороо гурав дахь өдрөө үргэлжлэн орж байгаа юм.