Олон улсын физикийн 53 дугаар олимпиадаас Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байрыг хүртжээ. Япон улсын нийслэл Токио хотод энэ сарын 10-17-нд энэхүү олимпиад зохион байгуулагдаж байна. Олимпиадад дэлхийн 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож байгаа ажээ.
Монгол Улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:
- Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,
- Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,
- Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,
- Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр эзэлжээ.
О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас гурван жил дараалан ( 2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа аж. Мөн тэрээр Харвард, Принстон, MIT-д тэтгэлэгтэй тэнцсэн сурагч гэдгээрээ өнгөрсөн хавар олны анхаарлыг татаж байлаа.