Үндэсний их баяр наадмын тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн долоодугаар сарын 10-15 бүх нийтийн амралтын өдөр. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээний байгууллагууд амарч байна. Харин зарим зах, худалдааны төвүүд ажиллаж эхэлжээ. Тодруулбал, "Барс-2" зах өчигдрөөс ажиллаж эхэлсэн бол өнөөдрөөс “Барс-1”, "Фермерүүд" зах, “Бүрд” худалдааны төв ажиллаж эхэллээ.
Маргааш "Шинэ Сандэй", "Баянзүрх-1", "Баянзүрх-2", "21", "Их тойруу", "Бокс молл", "Алтжин бөмбөгөр" худалдааны төв ажиллаж эхлэх юм байна.
Бусад зах, худалдааны төвүүд хэзээнээс ажиллаж эхлэхийг дараах хүснэгтээс харна уу.

