
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралджээ. Хурлаар компанийн гүйцэх захирлын томилгоог хэлэлцсэн байна. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбууг чөлөөлж, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томилжээ. Тэрээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан юм. Мөн өмнө нь “Монголын цахилгаан холбоо”, "Эрдэнэс Монгол" компани, "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газар зэрэг газруудад ажиллаж байсан юм.