Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 861, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо.

Эмэгтэй харваачдаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, "Мандалговь хунс" ХХК, Цахиур багийн харваач, Монгол Улсын мэргэн, спортын мастер Өрнөхийн Хатанболор 40 сумнаас 38 онож түрүүлэн "Улсын даян мэргэн" цол хүртлээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Өвөрхангай аймгийн "Их Монголын харвуул" харваачдын нэгдсэн холбооны "Их Эв" клубын харваач, Аймгийн тод харваач, спортын дод мастер Энхболдын Биндэрьяа 40 сумнаас 37 онож 4 дүгээр байр эзэлж "Улсын онч харваач" цол, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Аймгийн гарамгай харваач, спортын мастер Дашнямын Гэрэлмаа 40 сумнаас 37 онож 5 дугаар байр эзэлж, "Улсын тод харваач" цол хүртлээ.