Сирийн нутаг дэвсгэрт вирусын гаралтай шинэ өвчний тохиолдол гарч Ойрхи дорнодын улсууд руу хурдацтай тархаж байна. Ялангуяа иргэний дайн дэгдсэн, ISIS бүлэглэл үйл ажиллагаагаа явуулдаг нутгуудад уг өвчний тархалт их байгаа аж.
"Олон улсын эрүүл мэндийн байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй хэвээр байна"
Одоогоор эмч нар халдварыг шумуулны төрлийн амьтанд хазуулснаас үүдэлтэй гэж үзэж байна. Өвчнийг тээгч болох шумууланд хазуулсан хүмүүсийн арьсан дээр, ялангуяа нүүр болон хоолойны орчим шарх сорви үүсч, өндөр халуурч, амьсгалахад бэрх болж, хамраас цус гарч, хавдах шинж тэмдэг илэрдэг гэнэ.

Дүрвэгчид өвчний дэгдэлтийг хурдасгахад нөлөөлж байгаа талаар албаныхан сэрэмжлүүлжээ. Анх Сири улсад илэрсэн уг вирус тун удалгүй ойролцоох хот, хөрш зэргэлдээх орнууд болох Лебанон, Ирак, Турк болон Европын улсууд руу ч тархаж эхлээд байгаа нь дэлхий нийтийн түгшээж байна.
Халдвар авсан хүнд 2-6 сарын дотор ямар ч шинж тэмдэг илэрдэггүй учир тухайн хүн халдвар авсан эсэхийг тэр даруй мэдэх боломжгүй гэнэ. Иймд халдвар илэрсэн бүс нутаг руу аялж, зорчсон бол өвчнийг тээж байх магадлалтай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
“Байдал хурдацтай муудаж байна. Саяхан зөвхөн Сирид тохиолдол гарсан гэж байсан бол одоо Лебанон, Турк, Европ руу хүртэл тархаж байна. Халдвар авсан мянга мянган тохиолдол бүртэгэгдэж байгаа ч одоо хүртэл Олон улсын эрүүл мэндийн байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй хэвээр байна”
Үүнээс гадна энэ өвчин чийглэг уур амьсгалтай газруудад илүү хурдацтай тархдаг бөгөөд цельсийн 27-28 градуст идэвхиждэг байна. Өвчний анхны тохиолдол 2000-2012 онд Лебанон улсад илэрч, зургаан хүн өвчилж байсан ч халдвар нэмж тархалгүй намжиж байсан аж. Харин 2013 онд уг өвчний 1033 тохиолдол илэрч байжээ.
Ливерпүүлийн Эрүүл мэндийн сургуулийн доктор Валед Аль-Салем “Байдал хурдацтай муудаж байна. Саяхан зөвхөн Сирид халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо Лебанон, Турк, Европ руу тархаж байна. Халдварын мянга мянган тохиолдол бүртгэгдэж байгаа ч одоо хүртэл Олон улсын эрүүл мэндийн байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй байна” гэжээ.
Чийглэг уур амьсгалтай газар уг халдвар тархах таатай нөхцөл болох бөгөөд цельсийн 27-28 градуст идэвхиждэг байна.
АНУ-ын Халуун орны өвчин судлалын Үндэсний сургуулийн захирал Петер Хотез “Бид яаралтай хөл хорио тогтоож, онцгой байдал зарлах шаардлагатай. Үгүй бол 2014 онд Африкт гарсан Эбола шиг нөхцөл байдал үүсч болзошгүй” гэж анхааруулжээ.
Уг арьсны халдварт өвчин нь ДЭМБ-ын төдийлөн хайхралгүй орхисон халуун орны 17 халдварт өвчний нэг юм. Хүний амь насанд хүрэхээс сэргийлэхийн тулд өвчнийг эрт үед нь оношилж эмчлэх шаардлагатай гэдэг ч одоогоор энэхүү халдварт өвчнийг эмчлэх эмчилгээ, эм тариа гараагүй байна.