Нүхтийн дөрвөн эгнээ бүхий шинэ автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 7-нд нээхээр болжээ. Нүхтийн амны эвдрэл ихтэй хуучин замыг 4 эгнээтэй болгон өргөтгөж, ус зайлуулах хоолойтой, хоёр талдаа дугуйн болон явган хүний замтай болгосон юм. Шинэ автозамын ажил 91 хувьтай явагдаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өчигдөр автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцаж, гүйцэтгэгч компанитай зөвшилцөн нэмэлтээр гэрэлтүүлэг тавьж, цогц тохижилт хийхээр болсон байна. Уг замын гүйцэтгэгчээр "Мегатитан" ХХК ажиллажээ.