Өнөөдөр /2023.07.04/ өглөөний 08.17 цагт "МИАТ" ТӨХК-ийн CRJ 200 маягийн агаарын хөлөг Баян-Өлгий аймгийн "Өлгий" нисэх буудалд анхны нислэгээ амжилттай үйлдлээ. CRJ 200 маягийн агаарын хөлөг нь 50 хүний суудалтай бөгөөд өнөөдрийн анхны нислэгээр суудал дүүрэн гадаад болон дотоодын зорчигчид ирсэн байна.
МИАТ ТӨХК нь Баян-Өлгий аймагт 2007 оноос хойш орон нутгийн нислэг үйлдээгүй аж. Баян-Өлгий аймагт долоо хоногийн хоёр дахь, дөрөв дэх өдөр нислэг үйлдэх бөгөөд тийзийн үнэ нэг талдаа 400-450 мянган төгрөг, хоёр талдаа 900 мянган төгрөгийн үнэтэй байна.