"ESN"-ээс зохион байгуулсан CSGO-ын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж "The MongolZ" баг аваргаар тодорлоо. 22 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд Монголын 16 баг оролцсон байна.

Тэмцээний дээд хүснэгтийн финалд ATOX Esports багт 2-1 (Inferno 5-16, Ancient 19-17, Nuke 16-7) харьцаагаар хожигдоод байсан The MongolZ баг гранд финалд ATOX Esports-ыг 2-0 (Mirage 6-16, Ancient 19-22) харьцаагаар хожиж түрүүлснээр 13 сая төгрөг авсан. Харин хоёрдугаар байрт орсон ATOX Esports 7 сая, kaz, nin9, Senzu тэргүүтэй 29/90 eSports баг гуравдугаар байрт шалгарч 2 сая төгрөгийн шагнал авчээ.

Тэмцээнд D13, Eruption, Clutch Gaming, Northwest, GEUD Gaming тэргүүтэй Монголын шилдэг багууд өрсөлдсөн юм.