БНХАУ-ын Эрээн хот руу зорчих тасалбараа онлайнаар захиалах боломж бүрджээ. Тодруулбал, тасалбар захиалахдаа Eticket.transdep.mn хаяг руу хандан ХААНААС гэсэн хэсэгт Дорноговь -> Дг.Замын-Үүд гэж сонгоод ХААШАА гэсэн хэсэгт БНХАУ Эрээн гэж сонгоно. Цааш үргэлжлүүлэн өдөр, суудлаа сонгож зорчигчийн мэдээллээ бөглөж төлбөр төлснөөр суудал баталгаажих аж.