“Яг түүн шиг” шоуны зургаа дахь улирлын ес дэх дугаарын ялагчаар Б.Оюу тодорлоо. Түүний хувьд шоуны долоо дахь дугаарт Б.Оргилын хамт гайхалтай хоршлыг бүтээж ялагчаар тодорч байсан билээ. Б.Оюу энэ удаагийн дугаарт Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунааг тайзнаа авч ирэн ялагчаар шалгарлаа.

Дашрамд дурдахад, “Яг түүн шиг” шоуны сүүлийн дугаар ирэх ням гарагт буюу долоодугаар сарын 9-нд үзэгчдийн хүртээл болсноор шоу өндөрлөнө.