“Фукушима-1” цөмийн цахилгаан станцын оператор “Tokyo Electric Power” компани цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайд цутгах зориулалттай 1030 орчим метр урт хонгилыг ухаж дуусгасан тухай мэдээлжээ. Одоо хонгилоос өрөмдлөгийн машиныг гаргаж, гадны биет орохоос сэргийлэх хаалт босгосноор барилгын ажил бүрэн  дуусах юм.

БНСУ-ын шинжээчид далайн усанд шинжилгээ хийхээр тавдугаар сарын 21-нээс Фукушима-1" станцын ойр орчимд ажиллаж буй.  Мэргэжилтнүүд цацраг идэвхт сул усыг далай руу асгах аюулгүй байдлыг үнэлнэ.  Атомын цахилгаан станцын нутаг дэвсгэр дээрх ган саванд 1.2 сая гаруй тонн цэвэршүүлсэн ус хуримтлагдаад байгаа юм.