Оросын хувьсгалч Лев Троцкийн ач хүү Всеволод (Эстебан) Волков нь Мехико хотноо 97 насандаа нас барсан тухай LaJornada сонин мэдээлжээ.
Тэрээр КГБ-ын даалгавараар испани гаралтай Роман Меркадер гэгч этгээд 1940 оны наймдугаар сарын 1-нд өвөөг нь хөнөөсөн хэргийн сүүлчийн амьд гэрч нь байв. Волков бүх насаа өвөөгийнхөө өвийг хадгалан дэлгэрүүлэхэд зориулсан юм. Тухайлбал, Троцкийн гэр музейг Мексикт үүсгэн байгуулж нас бартлаа удирдаж байжээ.
Всеволод Волков 1926 онд Ялта хотноо Троцкийн охин ууган охин Зинаида Бронштейн, Платон Волков нарын гэр бүлд төржээ. Түүний эцгийг Сибирьт цөлж, эх нь амиа егүүтгэсний дараа 13 настай байхад нь өвөө Лев Троцкий хайж олоод Мексикт авчирчээ. Всеволод гэсэн нэрээ Эстебан болгон өөрчилж химийн шинжлэх ухаанд суралцан, орон нутгийн социалист хөдөлгөөнд гишүүнээр элссэн аж. Волков өвөөд нь халдсан олон халдлагын гэрч болоод зогсохгүй нэг удаа өөрөө шархдаж байв.