3х3 сагсан бөмбөгийн оны тав дахь удаагийн challenger тэмцээн "Ulaanbaatar 2023" өнөөдөр эхэллээ. Тэмцээний үндсэн хэсгийн шатанд шалгарах эрхийн төлөөх  тоглолтод монголын гурван баг оролцсоноос "Amgalan" баг хэсгийн шатанд шалгарав. Amgalan баг тэмцээний D хэсэгт "Ulaanbaatar MMC Energy", "Sansar MMC Energy" багуудтай тоглоно. Хэсгийн шатнаас хоёр баг хасагдах шатанд шалгарах юм.

Урьдчилсан шатны тэмцээний үр дүн:

  • Amgalan 21-16 Otgontenger Brothers
  • Bayangol Broncos 21-10 Otgontenger Brothers
  • Amgalan 22-15 Bayangol Broncos
  • Хэсгийн шатны тоглолтуудын хуваарь:
  • 13:15. Ulaanbaatar MMC Energy -
  • 15:05. Ulaanbaatar MMC Energy - Sansar MMC Energy
  • 16:55. Sansar MMC Energy -

Шилдэг хоёр баг наймдугаар сард Швейцарт болох 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээний нэг "Lausanne 2023"-т оролцох эрхтэй болно. "Ulaanbaatar 2023"-ын аваргууд 15 мянган ам.долларын шагналыг авах бол дэд байр 10 000, 3-р байр 6000, 4-р байр 5000 ам.долларыг хожих юм.