АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал үргэжилж байна. Тус намынхан яг одоо нэр дэвшигчдээ танилцуулж байна.
Хурлаас АН энэ удаагийн сонгуульд 16 эмэгтэйг Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшүүлэхээр болжээ. Мөн оффшор данстай хэмээн намын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын нэр дэвшүүлэхгүй хэмээгээд байсан С.Баярцогтыг сонгуульд оролцуулахаар болсон байна. Учир нь ҮЗХ-ны гишүүд С.Баярцогтын оффшор данс 2013 онд илэрсэн даруйдаа хаагдсан тул нэр дэвшүүлэхгүй гэж үзэх үндэслэл байхгүй хэмээжээ.
С.Баярцогт энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймгаас дахин нэр дэвших юм байна. Түүнчлэн АН-ын Хяналтын хорооноос нэр бүхий 15 гишүүнийг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэх мэдэгдэл гаргаад байсан юм. Тэгвэл энэ шийдвэрийг ҮЗХ-ны гишүүд хүчин төгөлдөр бус гэж үзжээ.
Хяналтын хорооны хувьд зургаан жилийн дотор шинэчлэгдэж байх дүрэмтэй ч тус хорооны томилогдсон гишүүд шинэчлэгдээгүй арав гаруй жил болсон аж.