Эдийн засагчид, хөрөнгийн зах зээл судлаачид 2023 оныг хүнс болон банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулбал илүү амжилт олж хөрөнгөө өсгөх боломжтой гэж зөвлөж байна. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны 5-р сарын байдлаар 8.4 их наяд төгрөг хүрээд байна. Хөрөнгийн зах зээлд Mонголын томоохон банкууд орж ирснээр цаашид энэхүү зах зээлийн үнэлгээ 5.7 их наяд төгрөгөөр өсөх төлөвтэй байна. Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгал тайлбарлан хүргэнэ.