Умарт Атлантын цэргийн эвсэл Оростой дайтах боломжит нөхцлөөр нууц төлөвлөгөө бэлтгэн ирэх долоодугаар сарын чуулга уулзалтаар авч хэлэлцэх талаар Responsible Statecraft хэвлэлийн тоймч Йан Дэвис нийтэлжээ.

"Долоодугаар сард Вильнюс хотноо болох дээд хэмжээний уулзалтаар 1000 хуудас цэргийн нууц төлөвлөгөөг авч үзэн батлахыг санал болгоно. Хүйтэн дайнаас хойш анх удаагаа хэрэв Оростой мөргөлдөөн гаргах нөхцөлд эвсэл хэрхэн хөдлөхийг төлөвлөгөөнд тодорхой заасан" хэмээн тоймч өгүүлжээ.

Түүний бичснээр, Брюссель дэх эвслийн төв байранд цэргийнхэн хаалттай хаалганы цаана төлөвлөгөөг боловсруулжээ.