Гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын жагсаалтаар сонгох саналаа танилцуулсан. Харин өнөөдрөөс хуралдаж эхэлнэ. Түүнчлэн үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг лхагва гарагт эхлүүлэхээр төлөвлөжээ.

УИХ энэ долоо хоногт лхагва гараг хүртэл дараах хуваарийн дагуу хуралдах юм.

Даваа гарагт

10.00 цагаас Төсвийн байнгын хороо

11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо

Мягмар гарагт

10.00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана

14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

Лхагва гарагт

09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо

12.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан