"НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр" тохиож гэж байна. Анх Украин Улсын засгийн газар болон тус улсын энхийг сахиулагчдын нийгэмлэгээс энхийг сахиулагчдын өдөртэй болох тухай НҮБ-д албан ёсны хүсэлт гаргасныг үндэслэн 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж 57/129 дугаар тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолыг үндэслэн "НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр"-ийг 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жил бүр тэмдэглэх болсон.
Энэ өдрийг сонгож авсан нь их учиртай. НҮБ-аас 1948 онд Араб-Израйлийн дайны дараа байгуулсан гал зогсоох гэрээг хянах зорилгоор анхны энхийг сахиулах "UNTSO" нэртэй ажиллагааг 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан түүхтэй юм. Энэ баярыг дэлхийн олон улс орнууд, ялангуяа НҮБ-ын их хэмжээгээр цэрэг хандивлагч улсууд өргөн тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол Улсын хувьд 2002 оноос НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш давхардсан тоогоор 20,300 орчим энхийг сахиулагч дэлхийн 10 гаруй улсад олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ. Өнөөдөр дэлхийд энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байна.