"Кореан эйр" компанийн өчигдрийн нислэгээр /2023.05.26/ авлигын хэрэгт шалгагдаж байгаа иргэн Х.Б ирсэн талаар Авлигатай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг өнөөдөр мэдэгдсэн. Тэрээр “Авлигатай тэмцэх газар, эрүүгийн цагдаагийн албаны ажлын хэсэг Өмнөд Солонгосын Цагаачлалын албатай хамтран ажилласнаар түүнийг олж тогтоон нутаг буцаажээ. Өнөөдөр манай мөрдөгчид Эрээн хотод Хятадын холбогдох албаны хүмүүсээс бас нэг "шувуу" хүлээн авна. "Шувуу" ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа” хэмээн өгүүлсэн билээ.
Түүний энэхүү мэдээллээс Х.Б гэж хэн болох нь олны анхаарлыг татаж буй. Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Х.Баттулгыг гэж олон хүн таамаг дэвшүүлж буй. Гэвч тэр биш бололтой.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2023 оны гуравдугаар сарын 6-нд Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн үеэр тэрээр гэмт хэрэгт холбогдож, эх орноосоо оргон зайлсан нэрсийг зарласан. Эдгээр нэрс дундаас шүүж үзвэл Х овогтой Б нь Х.Болортуяа болж таарч байгаа юм. Тухайн үед зарласан оргон зайлсан хүмүүсийн нэрсийг хүргэж байна.
Оргон зайлсан хүмүүсийн нэрс:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлэл хийхдээ "Иргэн Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож шалгуулахаа илэрхийлсэн. Мөн удахгүй БНСУ-ын хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэд хэдэн хүнийг авч ирэхээр ажиллаж байна. Гэхдээ одоогоор хүний нэр хэлэх боломжгүй байна" гэх тайлбарыг өгч байлаа.