
Гар, хөл, амны өвчин, салхин цэцэг нь амьсгалын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Тухайлбал, агаар дусал болон ахуй хавьтлын замаар дамжин халдварладаг. Салхин цэцэг өвчний нууц үеийн хугацаа 10-21 хоногийн урттай байдаг. Харин гар, хөл, амны өвчний нууц үеийн хугацаа дунжаар 3-4 хоног байдаг. Эмнэл зүйн хувьд халуурах, биеэр тууралт гарах, ядарч тамирдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Манай улсад энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4414 салхин цэцэг өвчний тохиолдол бүртгэгджээ. Харин гар, хөл, амны өвчний 1279 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байгаа аж.
Иймд: