Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адханом Гебрейюс жил тутмын чуулган дээр хэлсэн үгэндээ шинэ тахлын аюул занал хэвээр буйг сануулав. Шинэ тахал нь Ковид19-ээс илүү аюултай байж болзошгүйг онцлон тэмдэглэжээ.

Мөн Ковид19 халдварын онцгой байдлыг цуцалсан ч нийгмийн эрүүл мэндэд учруулж буй аюулыг хязгаарлаж чадсан үг биш гэдгийг сануулаад илүү их үхэл дагуулсан шинэ халдварын магадлал өндөр хэвээр байна гэлээ.

Тавдугаар сарын 11-нд ДЭМБ сармагчны цэцэг өвчний онцгой дэглэмийг цуцалсан. Сармагчны цэцэг дэгдсэнээс хойш дэлхийн 111 оронд 87 мянган өвчлөлт бүртгэгдэн 140 хүн нас барсан юм.