Их Британийн улсын өр дөрөвдүгээр сарын эцсийн дүнгээр ДНБ-ний 99,2 хувьтай тэнцэж 2,54  их наяд фунт стерлинг болжээ. Ийм өндөр үзүүлэлт 1961 оноос хойш анх удаагаа бүртгэгдэж байна.

Үндэсний статистикийн товчооны тайлангаар улсын секторын цэвэр зээл нь 25,6 тэрбум фунт стерлинг хүрсэн бол эдийн засагчид дээрх үзүүлэлт арай бага буюу 19.75 тэрбум болсон гэж дүгнэж буй.