Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулах ёслолын ажиллагаа эхэлж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ээжүүд одонгоо гардаж авна.
Баянгол, Чингэлтэй дүүрэг: 2023 оны 5 сарын 26-нд
Хан-уул, Сүхбаатар дүүрэг: 2023 оны 5 сарын 29-нд
Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүрэг: 2023 оны 5 сарын 30-нд гардуулах хуваарь гарчээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнадаг билээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 12,559 ээж Алдарт эхийн одон хүртсэн юм.