Нидерландын зураач Рембрандт Харменс ван Рейны хоёр зургийг хувийн цуглуулгад байсныг 200 жилийн дараа олж тогтоосон тухай FinancialTimes сонин мэдээлжээ.

Эдгээр бүтээлүүдэд зураачийн танил Ян Виллемс ван дер Плуйм эхнэр Яапген Карелсын хамт дүрслэгдсэн гэж таамаглаж байна. Зургуудыг 1824 онд Christie's дуудлага худалдаанаас аваад гэр бүлийнхээ цуглуулгад хадгалж байжээ.

Шинжилгээгээр эх зураг гэдгийг тогтоосны дараа тус бүрийг нь 5–8 сая доллараар үнэлээд буй.