-Арай л эрт юм биш үү, аварга аа-
Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшихээр болж, Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны хуралдаанаар 100 хувийн саналаар дэмжигдсэн нь Монголын улс төр төдийгүй спортын салбарт томоохон дуулиан үүсгээд байна. Дэлхийн чансаагаараа эхний 16-д эрэмбэлэгдэж буй шилдэг жүдочид урилгаар оролцдог “World Masters”-ыг өнжихөд нь түүнийг “Олимпийн эрхийн оноо хангалттай цуглуулчихсан юм чинь амраг. Бэртэл, гэмтлээс холуур байг. “Рио-2016”-д төвлөрөг” гэж л бодсоноос УИХ-ын сонгуульд өөрийгөө сойхоор Баянхонгор аймгийн зүг хүлгийн жолоо залах нь гэж хэн ч таамаглаагүй биз.
Гэтэл аварга маань гэнэт ийм шийдвэр гаргачихлаа. Гэнэт гэдгийн учир нь тэрээр хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 2-нд “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа “Тамирчин хүн улс төрийн талаар ярих хэрэггүй. Үүнийг ард түмэн сайн сайхнаар хүлээж авахгүй болов уу. Харин тамирчин хүний хувьд гадагшаа тэмцээнд оролцоод, түрүүлээд эх орныхоо далбааг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлэхээр эх орон минь гэсэн сэтгэл илүү төрдөг болов уу” хэмээн өгүүлсэн. Мөн тэрээр эл ярилцлагад “Олимпод оролцоно гэдэг тамирчны хувьд нэр төрийн хэрэг. Ард олныхоо итгэлийг алдахгүйн төлөө алдаа гаргаж болохгүй. Хичээх хэрэгтэй” хэмээсэн юм.
Тэгэхээр Н.Түвшинбаярт саяхнаас л улс төрд орох бодол төрсөн бололтой. Зарим нэг нь “Аварга маань олимпийг хоёрт тавьчихлаа” хэмээн зэмлэж байхад харин нөгөө хэсэг нь “Булганчууд аргагүй л анхдагч юм аа. Баянхонгорт өөр аймгаас нэр дэвшсэн анхны хүн боллоо. Олимпод өрсөлдсөн анхны УИХ-ийн гишүүн болох нь” хэмээн хошигнож байна. Гэхдээ хүмүүсийн ихэнх нь аваргын энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа бололтой.
Н.Түвшинбаяр аварга яагаад улс төрд хөл тавих болсон шалтгааныхаа талаар “Би Баянхонгор аймагтай салшгүй холбоотой. Надад жүдо бөхийн “А” үсэг заасан анхны багш минь энэ аймгийнх.
Гэхдээ аварга яагаад УИХ-д өрсөлдөхөөр болов, яагаад төрсөн нутгаасаа бус хаа холын Баянхонгор аймгаас нэр дэвшихээр шийдэв гэхээсээ илүүтэй хамгийн чухал, хөндүүштэй асуудал бол олимп.
Намайг олимпийн аварга болоход хамгийн их тусласан хүн бол Х.Баттулга ерөнхийлөгч. Баянхонгор аймагт болсон бага олимпийн бамбарыг асаах хүндтэй үүргийг надад өгснөөр нь бэлгэшээж явдаг. Ийм учраас баянхонгорчуудад хариу барих юмсан, баярлуулах юмсан” гэж бодсоор өдий хүрсэн. Нөгөөтэйгүүр Х.Баттулга ерөнхийлөгч өнөөдөр сайн муугаар хэлэгдэж, ганцаардаж байна. Тиймээс би хажууд нь байж, тусалж, дэмжихийн тулд энэ шийдвэрийг гаргалаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна лээ.
Гэхдээ аварга яагаад УИХ-д өрсөлдөхөөр болов, яагаад төрсөн нутгаасаа бус хаа холын Баянхонгор аймгаас нэр дэвшихээр шийдэв гэхээсээ илүүтэй хамгийн чухал, хөндүүштэй асуудал бол олимп.
“Рио-2016” олимп эхлэхэд 70-хан хоног дутуу байгаа, жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн өнөө үед тамирчид олимпийн өмнөх формоо алдахгүйн төлөө хичээж, бэлтгэлээ улам чамбайруулж байгаа нь мэдээж. Тэгэхээр нэг өдөр байтугай нэг цагийн бэлтгэл ч чухал гэсэн үг. Харин Н.Түвшинбаяр аварга сонгуульд өрсөлдөхийн тулд сурталчилгаандаа хамгийн багадаа 19 хоног зарцуулах нь. Хэчнээн сайн тамирчин ч энэ хугацаанд формоо тодорхой хэмжээнд алдах нь мэдээж.
Түүнийг дэлхийн энтэй бөх, форм сайтай, олимпоос дахиад медаль авах боломж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр тийм бололцоо, нөөц хангалттай байгаагаа энэ жилийн Азийн АШТ-д баталж, анхны түрүүгээ хүртсэн.
Яг одоо Монголын ард түмэн түүнийг улстөрч болоосой, ард түмнээ төлөөлөөсэй гэхээсээ илүүтэй “Рио-2016”-д амжилттай оролцож, бөмбөрцгийн дэвжээнд гаргаж буй бахдам амжилтаа буухиалан, олимпоос гурав дахь медалиа аваасай, домогт амжилтаа ахиулаасай л гэж хүсч, хүлээж буй.
Яг одоо Монголын ард түмэн түүнийг улстөрч болоосой, ард түмнээ төлөөлөөсэй гэхээсээ илүүтэй “Рио-2016”-д амжилттай оролцож, бөмбөрцгийн дэвжээнд гаргаж буй бахдам амжилтаа буухиалан, олимпоос гурав дахь медалиа аваасай, домогт амжилтаа ахиулаасай л гэж хүсч, хүлээж буй.
Хөлс, хүч, хайр, баяр бахдал шингэсэн жүдогийн ариун дэвжээнээс эрх мэдэл, эд баялагт шунаж, атаа хорсол нүүрлэсэн улс төрийн “бохир” ертөнцөд дурлах, хөл тавих шаардлага байгаа юм уу, аварга аа. Олимпийн дараа юм уу, зодог тайлсныхаа дараа ийм шийдвэр гаргавал хэн ч, юу ч хэлэхгүй. Монголын ард түмэн чинь таныг тосоод л авах нь дамжиггүй.
Спортын салбараас улстөрч болж, төр төвхнөлцөж яваа түшээ олон бий. Тэдний нэг нь болж ард түмнийхээ итгэлийг даах сэтгэл, зүтгэл танд байгаа нь мэдээж. Гэхдээ одоо арай л эрт юм биш үү.
Монгол хэмээх нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгаж, алтан соёмбот далбаагаа бөмбөрцөгт мандуулан, монгол түмнээ төлөөлж яваа бахдам гавьяаны эзэн бол, та. Юун тэр УИХ-ын гишүүн болж, баянхонгорчуудыг төлөөлөх бол хажууд нь жижигхээн зүйл шүү дээ.
2008 оны долоодугаар сарын 1-ний харамсалтай үйл явдлын улмаас Монгол орон тэр аяараа дүнсийж, толгой гудайлгасан хүнд үед монголчууд бидний хоёр зууны турш тээсэн хүсэл мөрөөдлийг биеүүлж, баяр баясал, аз жаргал, эх орон, Монгол хүн болж төрснөөрөө бахархах бардамналыг бүр их бадраасан бахдам гавьяа зөвхөн таных. Хот хөдөөгүй хөл хөөр болж, эгэл жирийн оюутан залуугаас авахуулаад төрийн гурван өндөрлөг хүртэл Чингисийн талбайд “Монгол, Монгол” хэмээн уухайлан зогсож, хэний ч өмнө “Бид олимпийн аваргатай монголчууд” хэмээн омогшуулан, Монгол гэх бахархал дор нэгтгэж чадсанг тань монголчууд бид өдгөө ч дурсах дуртай.
Энэ л үеэс Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр монголчууд бидний хайртай аварга, хайртай хүү нь болсон. Улмаар “Лондон-2012” олимпийн шигшээд гэмтэлтэй хөлөө чирсээр дэвжээнд гарч ирэх мөчид эх орон, ижий аав, монгол түмэн чинь тантай хамт шаналсан, шархалсан, бахархсан.
“Бээжин-2008”-д аваргалахдаа, “Лондон-2012”-д Монгол эр хүний тэсвэр тэвчээрийн туйлыг үзүүлж, үзүүрлэхдээ мэдрүүлсэн тэр их бахархал,омогшил, баяр бахдал, сэтгэл хөдлөл, сайхан мэдрэмжийг монголчууд бидэндээ дахин мэдрүүлээч, аварга аа.
Таны амжилт, инээмсэглэсэн төрх гээд бүхий л зүйл Монгол гэх омогшлыг бадрааж, монголчууд биднийг нэгэн бүхэл мэт зангидан, эв найрамдал, энх тайвны бэлгэдэл болж чаддаг гэхэд хилсдэхгүй.
“Бээжин-2008”-д аваргалахдаа, “Лондон-2012”-д Монгол эр хүний тэсвэр тэвчээрийн туйлыг үзүүлж, үзүүрлэхдээ мэдрүүлсэн тэр их бахархал,омогшил, баяр бахдал, сэтгэл хөдлөл, сайхан мэдрэмжийг монголчууд бидэндээ дахин мэдрүүлээч, аварга аа.
Харин аваргын энэ шийдвэрийн талаар иргэд ийм байр суурьтай байна