Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэний улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тэгвэл үнэ нь нэмэгдсэн бараа бүтээгдэхүүн дотор орон сууцны үнэ хамгийн их өссөн гэж нэрлэж болно. Тухайлбал, 2021 онд хуучин орон сууцны дундаж үнэ метр квадрат нь 1.6-1.9 сая төгрөг байсан бол өнгөрсөн сард дунджаар 3.1 сая төгрөг болжээ. Мөн шинэ орон сууц 2021 онд 2.3-2.8 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол дөрөвдүгээр сард 3.3 сая төгрөг болсон байна. Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлавал 50 метр квадрат хуучин орон сууцны үнэ 2021 онд 80 сая төгрөг байсан бол одоо 155 сая болж өссөн гэсэн үг. Бараг нэг бүтэн нугарчихсан үнэ. Энэхүү үнийн хөөргөдөл нь импортын барилгын бараа материал ховордсон, тээврийн зардал нэмэгдсэн, нийлүүлэлт ихэссэн зэрэг хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй. Тэгвэл энэ онд хил гаалийн гацаа арилж, тээврийн зардал буурч улмаар орон сууцны үнэ буурах хандлагатай болов. Энэ нь түрүүчээсээ зах зээлд ажиглагдаж 40 гаруй метр квадраттай хуучин орон сууцыг бэлэн 80, 90 сая төгрөгт худалдаалах, шинэ орон сууцууд хамгийн багадаа 2.5 сая төгрөгөөр борлуулагдах болсон юм.

Барилгын материалын үнэ 20-30 хувиар буурсан

Орон сууцны үнийн хэлбэлзэл нь голдуу эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг. Гэвч барилгын материалын үнэ буурвал шинэ орон сууцны өртөг нь багасдаг юм. Ингэхээр нийлүүлэлт бага, барилгын материалын үнэ буурсан тохиолдол шинэ орон сууцны үнэ буурах магадлалтай. Тэгвэл энэ онд барилгын материалын үнэ ямар байх талаар Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батнямаас тодруулахад"Өнөөдрийн байдлаар Монгол Улс барилгын материалынхаа 70 гаруй хувийг импортоор авч, 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Дотоодын зарим үйлдвэрүүд ч 100 хувь түүхий эдээ гадаадаас импортолж байгаа. Харин барилгын материалын үнэ урд жилийн мөн үетэй харьцуулахад барилгын гол нарийн бүтээгдэхүүнүүд 20-30 хувиар буурсан. Энэ тоо цаашид буурах уу гэж олон хүн асуудаг ч буурах боломж төдийлөн харагдахгүй байна. Учир нь “Ковид-19” цар тахлаас хойш дэлхийн улс орнууд маш өндөр инфляцтай болж, түүхий эд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, валютын ханш өссөн. Ийм учраас барилгын материалын импортын бүтээгдэхүүнүүдийн хувьд үнэ нь буурах боломж, магадлал бага байна" гэлээ.

Орон сууцны үнэ буурах эсвэл өсөх талаарх төсөөллийг салбарынхан болон эдийн засагчийн байр суурийг хүргэе.

Харин өнөөдөр бол орон сууцны эрэлт бууралттай болж байна. Учир нь ипотекийн зургаан хувийн зээлийн олголт эрс багассантай холбоотой. Үүнийг дагаад шинэ орон сууцны үнэ ханш ч буурах хандлагатай байна" гэв.

Үнийг өдөөдөг хүчин зүйл бол сонгуультай холбоотойгоор төрөөс явуулж буй ипотекийн зээлийн хөтөлбөрүүд. Хөтөлбөр нь тогтвортой явна гэхээс илүүтэй сонгуулийн өмнөх жилүүдэд хөтөлбөрийн мөнгийг нь их тавьж, гол амлалтаа орон сууц чиглэлд өгдөг. Энэ нь эргээгээд орон сууцны үнэ буурахгүй байх хүлээлтийг барилгын компаниудад өгчихдөг. Барилгын компаниуд нь сонгуулийн өмнө маргааш эх үүсвэр гаргаж өгнө гэдэг байдлаар хандаад үнээ бууруулдаггүй. Энэ нөхцөл байдлыг харахад, гэнэтийн хүчин зүйлс орж ирэхийг үгүйсгэхгүй. Ороод ирвэл дахиад л хуучин орон сууцны үнэ хүртэл буурахаа больчихно шүү дээ" гэв.