Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг үзэгчдэд хүргэсэн “Орфей” театрын хамт олны шинэхэн жүжиг ирэх сарын 2-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. “Зуны шөнийн театр” төслийн хүрээнд Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Шөнө дундын бүжиг” жүжгийг толилуулах юм. Насанд хүрэгчдэд зориулсан энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ, “Орфей” театрын найруулагч М.Батболд ажиллаж байна.

Харин жүжгийн гол дүрүүд болох Амигод Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудрад С.Батзориг, Анкад Н.Наранхажид, Цэнгэлд, С.Төгс тоглож байна.

Жүжгийг “Улаанбаатар” зочид буудлын их танхимд толилуулах бөгөөд суудлын зэрэглэлээс хамааран тасалбарын үнэ 64-112 мянган төгрөгийн үнэтэй байна.