
Ардчилсан намын дунд шатны байгууллагууд хуралдаж, тус тусдаа нэр дэвшигчдээ тодруулж байна. Тодруулбал, сүүлийн хоёр өдөрт АН-ын дүүрэг болон аймгийн хороод хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулаад байгаа юм. Тэдний саналыг энэ бямба гарагт болох ҮЗХ-ны хурлаар батламжлах ёстой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид хэдийгээр дунд шатны намын байгууллагаасаа дэмжлэг авсан ч баярлах болоогүй бөгөөд эцсийн шийдвэрийг ҮЗХ гаргах учиртай. Хэдийгээр дүүрэг, аймаг дээрээ дэмжлэг авсан ч ҮЗХ дээр “унах” магадлалтай улстөрчид, нэр дэвшихээр горилогсод ч байгаа юм.
“Маапаан” гарч болзошгүй бас нэгэн тойрог байгаа нь Завхан аймаг болоод байна. Тус аймгаас УИХ-д нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базайж, албан тушаалаа хүртэл өгөөд байсан Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан аймгийн намын хороон дээрээ бүрдэрсэн.
Тухайлбал, Орхон аймагт “сураггүй” нөхдүүд өрсөлдөхөөр болсон. Тэнд УИХ-ын гишүүн М.Батчимэг өрсөлдөхөөр эртнээс тойргоо “усалж” байсан ч тэрээр гэнэт нэрээ татсан билээ. Гэхдээ М.Батчимэг нэрээ татсан учраас нэр дэвшихээргүй болсон гэж ойлгож болохгүй. Тэрээр “Ерөнхийлөгчийн хүн” гэгддэг. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажиллаж, чамгүй олон чухал хуулиудыг батлуулж чадсан. Парламент дахь эмэгтэй гишүүд дотроо нэр хүндтэй нэгэн. Тийм учраас хэдийгээр аймгийн намын хороон дээр нэр дэвшихээс татгалзсан ч ҮЗХ дээр гол “юмаа” хийхээр төлөвлөж байгаа сурагтай.
Хэрэв М.Батчимэг гишүүн Орхонд нэр дэвшихээр болвол тус аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн захирал Д.Алтанхуяг хоёрын аль нэг нь “унах” магадлалтай. Орхоноос нэр дэвшихээр болсон хүмүүсийг эргэн сануулахад УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Д.Алтанхуяг, Б.Мягмарсүрэн нар юм.
ҮЗХ дээр унах магадлалтай нөхдүүдийн дунд мөн Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийг нэрлэж болно. Өвөрхангай бол АН-ын хувьд бас ч гэж боломжийн тойрог. Өнгөрсөн сонгуулиар л гэхэд Д.Зоригт болон Г.Батхүү нарыг итгэж сонгосон. Тэрний өмнөх буюу 2008 онд З.Энхболд, Д.Зоригт, Г.Батхүү гээд АН-ынхан “бөөнөөрөө” сонгогдож байсан билээ. Тийм учраас энэ удаад АН-ынхан Өвөрхангайг “зүгээр” орхихгүй.
Тус тойрогт нэр дэвшиж, сонгогдож байсан Г.Батхүү гишүүн энэ удаад Хан-Уул дүүрэгт, Д.Зоригт Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон. Уг нь дээд удирдлагуудын тохирооны дагуу Н.Батцэрэгийг Өвөрхангай аймагт “сойхоор” байсан юм. Гэвч аймгий намын хороо нь “хор найруулаад” нэр дэвшүүлэх гурван хүнээрээ С.Дэмчиг, Ч.Даваабаяр болон Л.Бат-Орхших нарыг тодруулсан. Хэрвээ ҮЗХ дээр Н.Батцэрэг намын дарга буюу “Шонхор” фракцаас дэмжлэг авч чадвал Өвөрхангайд Л.Бат-Оршихыг унагаагаад нэр дэвших боломжтой.
“Маапаан” гарч болзошгүй бас нэгэн тойрог байгаа нь Завхан аймаг болоод байна. Тус аймгаас УИХ-д нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базайж, албан тушаалаа хүртэл өгөөд байсан Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан аймгийн намын хороон дээрээ бүдэрсэн. Тодруулбал, аймгийн намын хорооны хурал дээр Д.Батсайханыг орон нутгийн ИТХ-д дэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин УИХ-д Я.Санжмятав, З.Нарантуяа нар өрсөлдөхөөр болоод байна.
Гэхдээ ҮЗХ дээр Д.Батсайхан олонхийн дэмжлэг авч чадвал Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа бүдрэх магадлалтай.
Хэдийгээр урьдчилсан байдлаар нэр дэвшигчид тодорсон ч эцсийн шийдвэрийг ҮЗХ гаргана гэдгийг дээр дурьдсан. Тийм учраас урьдчилсан байдлаар “мандат”-аа авсан зарим нэр дэвшигчдийн хувьд хараахан баярлах болоогүй байгаа юм.