Улс төр, нийгмийн болоод бүхий л салбарын төлөөллийн хэлсэн үгээр манай сайт онцлох ишлэл бэлтгэн хүргэж буй билээ. Өмнө нь улс төрийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Х.Баттулгыг онцолсон учир энэ удаа урлаг соёлын салбараас топ модель Э.Одгэрэлийг сонгож байна.

Тэрээр Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ үүсгэж, залууст үлгэр дууриалал болж буй нэгэн билээ. Э.Одгэрэлийн гаргасан жимээр загвар өмсөгч охид, залуус хүмүүжиж, төлөвшиж, чадавхжиж байна.