Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “VTV” телевизийн “Шударга ярья” нэвтрүүлгийн зочноор өчигдөр оролцсон. Энэ үеэр сэтгүүлч түүнд найруулагч Б.Баатарын эхнэр Ч.Ундралтай ам зөрж буй бичлэгийг нь үзүүлсэн юм.
Тус бичлэгт тэрээр Ундралд “Чи хүүхдээ аваад Баянхошуунд оччихсон байсан авгай биз дээ. Одоо чи юу гээд байгаа юм бэ. Би чам шиг юманд дөрвөн жил доромжлууллаа. Чи солиотой юм бишүү. Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг. Чи мэдрэл муутай, галзуу. Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг. Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ. “Би чамд хайртай-2”-т тоглуулахгүй бол хүүхдээ гаргахгүй” гэсэн биз дээ” гэж хэлжээ.
Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг шүү дээ. Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ. “Би чамд хайртай-2”-т тоглуулахын тулд хүүхдээ гаргахгүй” гэсэн биз дээ
Харин П.Анужин “Энэ асуудал сүүлчийн тав зургаан жилийн турш үргэлжилж байна. Худалдаж авахгүй бол бичлэгийг чинь олон нийтэд цацна гэж намайг дарамталдаг байсан. Өдөр бүр л шахам ийм асуудал тулгарсан. Баатарыг түүнээс салгаж суух гэсэндээ ингэж загнаж байгаа юм биш ээ. Өнгөрсөн оны намар Баатар над руу нэг бичлэг явуулсан юм. Тэр бичлэг Ч.Ундрал намайг хорлуулахын тулд их хэмжээний мөнгөөр хүн хөлсөлсөн тухай нэг эмэгтэйн яриа байсан.
Өнгөрсөн оны намар Баатар над руу нэг бичлэг явуулсан юм. Тэр бичлэг Ч.Ундрал намайг хорлуулахын тулд их хэмжээний мөнгөөр хүн хөлсөлсөн тухай нэг эмэгтэйн яриа байсан.
Тэгээд л би Ундралтай уулзъя гэж бодсон юм. Тийм учраас хамаатных нь нэг ахад уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэгээд л анх удаа уулзсан нь энэ” хэмээхэд сэтгүүлч “Таныг Баатартай явалддаг гэх цуу яриа уурыг нь хүргэдэг байх” хэмээн асуухад “Би үүнд хэн нэгнийг буруутгамааргүй байна. Тийм ч учраас л уулзъя гэж бодсон юм. Өөрийг чинь ингэж яриад байна, учраа ололцъё гэдгээ л илэрхийлсэн. Уг нь Анужин, түүний хамаатны ах бид гурвын л хооронд өрнөсөн яриа ингээд нийтэд тарчихаж байгаа юм уу” гэжээ.