Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж тавьсан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Монгол Улсын сүүлийн 15 жилийн эрчим хүчний хэрэглээний судалгааг хийж үзсэн. Жил бүр харилцан адилгүй нэмэгдэж байна. Гэхдээ дунджаар жилд 6-7 хувиар нэмэгдэж байна" гэлээ.