Энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 28-н  гэхэд тодруулж дуусах ёстой. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Бага хурал энэ сарын 27-нд товлогдсон гэдгийг тус намын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ.

МАН Бага хурлаа энэ сарын 20-нд товлосон байсан ч ийн хойшилж ирэх баасан гарагт хуралдахаар болсон нь энэ аж. Хуралдаанаар нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой юм.