Улаанбурхан, салхинцэцэг өвчний тархалт, вакцинжуулалт олон улсын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Мөн үеэр ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бурмаа "ХӨСҮТ-д 40 хүүхэд салхинцэцэг өвчнөөр эмчлэгдэж байна. Насны хувьд 0-5, 5-10, 5-25 насны хүмүүс байгаагаас дийлэнх нь 0-5 насныхан байна. Яаралтай тусламжийн тасгаар 2-3 тууралтат халдварын тохиолдлууд ирж, иргэд эмчилгээ үйлчилгээ авч байна. Үүнээс Салхинцэцгийн халдварын тохиолдол их бүртгэгдэж байна. Салхинцэцэг өвчний халдвар нь вирусийнх бөгөөд маш дэгдэмтгий учраас халдварлалт өндөр байдаг. Тиймд салхинцэцгийн халдварын хөнгөн, хүнд зэрэг аль ч хэлбэрээр өвдсөн эмнэлэгт тусгаарлагдан эмчлэх нь зүйтэй.
Уг өвчний халдвар амьсгалын замаар дамждаг. Халдварын урьтал үе дээрээ нь Улаан бурхан, Улаан эсэргэний халдварын тууралттай адилхан гараад, халуурах шинж тэмдгээр өвөрмөц шинж тэмдэг илэрдэг.
Тууралтын хувьд:
Салхинцэцгийн халдварын үеийн зөвлөгөө: