Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа. Сэрэмжлүүлэгт Дархан-Эрдэнэт чиглэлийн А1001 дугаартай улсын чанартай авто зам дагуу цасан шуургатай байгаа учир анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулжээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөө шөнө /2023.04.10/ төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр /2023.04.11/ төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.