Сангийн дэд сайд, Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Мөнгөнцэцэг Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Ундны ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцжээ. Одоогоор ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байгаа юм байна.
Нийслэлчүүд хэрэглээндээ жилд 55 сая м3 гүний усыг ашигладаг бөгөөд үүнээс гадна эрчим хүчний хэрэглээнд жилд 21 сая м3 усыг шууд гүний цэвэр ус ашиглан цахилгаан, дулааныг үйлдвэрлэж буй юм.
Үйлдвэрүүд ашиглалтад орсноор Монголд анх удаа өндөр технологи ашиглаж жилд 50 сая м3 усыг гүн цэвэршүүлэн нийлүүлж нийслэл хотын ундны усны эх үүсвэрийг 80 хувиар нэмэгдүүлэх юм. Мөн хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр байгуулж жилд 18 сая м3 саарал усыг эрчим хүчний хэрэглээнд нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл, газрын гүний цэвэр усны нөөцийг жилд 18 сая м3-р хэмнэх боломж бүрдэж буй юм.